Мэндчилгээний үг
2026.01.08·1 мин уншина

Мэндчилгээний үг

Хайртдаа

  1. Навчис эргэлдэн чамд гуниг төрвөл
    Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
    Нартай өдөр шувууд дуулан бүжиглэвэл
    Надад чи дутаад чимээ өглөө гэж итгээрэй

  1. Алдаж онох амьдралын нугачаанд
    Гарт минь түшиг, гэрт минь чимэг
    Нэрэнд чинь чимэг, нэгэн биенд минь хань болж
    Сэтгэл тавгүй үед дэмжих итгэлт нөхөр минь чи юм шүү

  1. Чи минь миний чимээгүй ирсэн хайр
    Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал
    Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
    Гарыг чинь атган суумаар байна

  1. Мөнгөн сарны ганцаардлыг
    Мянган жил аргадах
    Мөнхийн гэрэлт од
    Чамдаа би хайртай

  1. Олон жилийг хамтдаа үдэж
    Орчлонд бид бие биенээ хайрлаж
    Хамгийн нандиан бүхнийг чамдаа би зориулсан
    Хайр минь чи надтайгаа Үргэлж хамт байгаарай

  1. Чамдаа зориулж хэдэн үг холбон шүлэг болгон бичье гэхээр
    Чамайг минь магтах үгс дэндүү цөөдөөд болохгүй юм.
    Чин сэтгэлээс хөврөн гарах хайрын үгс бүхнийг
    Чимээгүйхэн чинийхээ уруул дээр үнсэлтээрээ бичье. Хань минь

Найздаа

  1. Сайхан инээмсэглэлээрээ ирээдүйгээ гэрэлтүүлж

Саруул ухаанаараа зорилгодоо тэмүүлж

Уужуу сэтгэлээр алдсаныг энэрж

Уярал хайраараа орчлонг зөөллөж яваарай миний найз

  1. Амьдралын сорилтыг хамтдаа туулах найз минь бол чи

Алдаж гишгэхэд минь түшээд босгох нөхөр минь бол чи

Ийм л сайхан найзуудтай болхоор би шантралгүй урагшилдаг юм

Ийм л сайхан нөхөдтэй болхоор би бардам алхдаг юм

  1. Аав ээжийнхээ баяр нь болох гэж
    Ахан дүүстээ бүл нэмэх гэж
    Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
    Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж

Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз

Хорвоод мэндэлсэн хосгүй баярын мэндх хүргэе

Ээждээ

  1. Элсэн говийн ширхэг тоогоор 
    Ээждээ би дэндүү хайртай 
    Эвлэсэн сүүг нь залгилсан болохоор 
    Ээж минь та бурхнаас илүү 
    Халуун хэвлийнд тань амилсан юм чинь 
    Хайрлахгүй байхын аргагүй юм 
    Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор 
    Хаанаас ч байсан ээждээ л очно 

  1. Нулимсаа хүртэл биднээс нууж яваа ээжийнхээ 
    Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай 
    Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрхдэг энэ хорвоод 
    Нүглийн дундах ганц бурхан ээжийгээ хайрлаж яваарай

  1. Ээжий гэдэг нэр тань

Энэ орчлонгоос авсан хамгийн том алдар
Зүүний сүвэгчээр ч багтах он жилийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий! гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхдэдээ урт наслаж хайрла